ЭМДЕГ: “Хамтын төлбөрөөр төлөх“ гэж юуг хэлдэг вэ?
2021 оны 8 сарын 19
ЭМДЕГ-аас даатгуулагч таны мэдлэгт зориулан "Хамтын төлбөрөөр төлөх" гэж юуг хэлдэг талаар мэдээлэл хүргэж байна.
Хамтын төлбөрөөр төлөх
Энэ нь даатгуулагч таны эрүүл мэндийн байгууллагуудаас авсан тусламж, үйлчилгээний нийт зардлыг ЭМД-ын сан болон иргэн та хамтран төлөхийг хэлдэг. Жишээ нь та зүрхний хэм алдагдлын мэс засалд орж, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд нийт зардал болох 11 сая 924 мянган төгрөгийн 10 сая 135 мянган төгрөгийг ЭМД-ын сангаас хариуцаж, даатгуулагч та өөрөө 1 сая 788 мянган төгрөгийг хариуцан хамтран төлөх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629969
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс