ЭМДЕГ: ЭМД-аар урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд хэрхэн хамрагдах вэ?
2021 оны 8 сарын 17
ЭМДЕГ-аас иргэд, даатгуулагчдаас нийтлэг ирдэг асуултын дагуу “Нэг сэдэв-Нэг тайлбар” цуврал мэдээллийг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаа ЭМД-аар урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд хэрхэн хамрагдах талаарх товч мэдээллийг хуваалцаж байна.
Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо нь 18 - 34, 35 - 45, 46- 64, 65-аас дээш гэсэн 4 ангилалттай. Бүх насанд эмчийн ерөнхий үзлэг, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, халдварт бус өвчний бүрдмэл үнэлгээ хийгдэнэ. Энэ үзлэгт суурилан эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэн дараагийн үзлэгт хамруулдаг. Та урьдчилан сэргийлэх үзлэг хийх улсын болон хувийн эмнэлгийн мэдээллийг www.emd.gov.mn сайтын "Гэрээт байгууллагууд" цэснээс аваарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629900
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс