БАЙРШИЛ: Өнөөдөр нийслэлийн 52 цэгт нийт 4,392 иргэнийг дархлаажуулна
2021 оны 8 сарын 17
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины суурин 52 цэгт ажиллана.
Эдгээр цэгт 61 багийн 442 эмч, ажилтан ажиллаж, нийт 4,392 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 693, II тунд 2,022 буюу нийт 2,715 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,100,140 иргэн I тунд, 1,005,287 иргэн II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 2,336 жирэмсэн эх, 12-15 насны 39,600, 16-17 насны 18,901 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629868
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс