ЭМДЕГ: ЭМД-ын сангаас хэдэн төрлийн эмэнд ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?

2021 оны 8 сарын 16

Arslan.mn

ЭМДЕГ-аас иргэд, даатгуулагчдаас нийтлэг ирдэг асуултын дагуу бэлтгэн хүргэдэг "Нэг сэдэв-Нэг тайлбар" цуврал энэ удаад "Хөнгөлөлттэй эм"-ийн талаар товч мэдээллийг хүргэж байна. 
Даатгуулагч та хөнгөлөлттэй эмээ өөрт ойр байрлах ЭМД-тай гэрээт аль ч эмийн сангаас авах боломжтой. Гэрээт эмийн сангуудын жагсаалтыг энд дарж үзнэ үү.

ЭМД-ын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 571 нэр, төрлийн эмийг 30 - 70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг иргэд даатгуулагчдад олгосон. Та хөнгөлөлттэй эмийн цахим жорыг заавал хурууны хээ уншуулан харьяалал харгалзахгүйгээр бүх шатлалын эмнэлгүүдээр бичүүлэх боломжтой.

Харин 70-аас дээш настай иргэн, асаргаанд байдаг, унаж таталт саажилттай иргэд регистрийн дугаараа уншуулан хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичүүлнэ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
629853
1 эможи

keyboard_arrow_up