ЭМДЕГ: Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа 

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор иргэн, даатгуулагчдад шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үед нь шууд хүргэх зорилгоор ЭМДҮЗ-өөс 2021 онд 03-р тогтоолыг шинээр батлан хэрэгжүүлж эхлээд 5 сар гаруй хугацаа өнгөрч байна. 
Тогтоолыг хэрэгжүүлэн иргэн-даатгуулагчдад хүргэн ажиллахад Эрүүл мэндийн байгууллагуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг хамгийн чухал байдаг учир ЭМДЕГ-аас эмч, мэргэжилтнүүдэд 2021 оны ЭМДҮЗ-ийн 03-р тогтоолыг танилцуулах, цогц мэдлэг олгохоос гадна тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх нэгдсэн сургалтыг улсын болон хувийн хэвшлийн гэрээт байгууллагуудад тогтмол өгч ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилт нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох зэрэг сэдвийн хүрээнд цахим сургалтыг зохион байгууллаа. 

Arslan.mn
Та байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад ЭМД-тай холбоотой онлайн болон биечлэн сургалт авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарт ажлын цагаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629703
0 эможи

keyboard_arrow_up