М.ЭРХЭМБАЯР: Сибирийн ой түймрийн утаа нь амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийг сэдрээх, хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна

2021 оны 8 сарын 11

Arslan.mn

ОХУ-д гарч буй Сибирийн ойн түймрийн утаа дахин нийслэл хотыг төдийгүй төвийн бүсийг аймгуудыг бүрхээд байна. Үүний улмаас Улаанбаатар хотын агаарын чанар муудан эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрчээ. Тэгвэл бид энэ талаар тодруулахаар УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн их эмч М.Эрхэмбаяртай ярилцлаа. 

-Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын чанар Сибирийн ой хээрийн түймрийн улмаас болж маш их бохирдолтой байгаа. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ? 

-Сүүлийн хэд хоног Улаанбаатарын гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын эх үүсвэрийг нэмэгдүүлж буй ОХУ-ын Сибир дэхь ой хээрийн түймрийн нөлөө ард иргэдийн сэтгэл зүй болоод эрүүл мэндэд дам байдлаар төдийгүй шууд байдлаар сөрөг үр дагавар үзүүлж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл уушгины архаг өвчний сэдрэл ихэсч, эмнэлэгт хандах төдийгүй яаралтай тусламж авах иргэдийн тоо ихсэх хандлагатай байна. Уушги нь  агаарын бохирдолтой хамгийн их өртдөг бөгөөд энэ онцлогоос шалтгаалан гадаад орчин болон мэргэжлийн шалтгаант орчны нөлөөлөөс шалтгаалсан өвчний 70-80 хувийг улс орчны нөхцөл байдлаас шалтгаалан үүсгэж байна.

PM 2.5 бүхий нарийн ширхэглэгт тоосонцор амьсгалын дээд зам болох хамар залгиурын салстаар дамжин цагаан мөөгөрсөн хоолой, бронх, бронхиал , хийн солилцооны хамгийн чухал  хэсэг цулцаннийн хялгасан судсаар дамжин цусаар тархаж  амьсгалын эрхтний  талаас харшил, астма,  уушгины архаг бөглөрөлт өвчин зэрэг архаг өвчнийг сэдрээх, сэдрэлийн давтамж хоорондын зайг ойртуулах, эмчилгээний үр дүнг удаашруулах, улмаар амьсгалын дутагдалд хүргэдэг . Хүнд металууд болох хар тунгалаг, фенобарбитол агаарт дэгддэггүй газрын түвшинээс  нэг метр хүртэлх зайд  ихээр  агуулагддагтай холбоотой  бага насны хүүхдүүд илүү өртдөг. Хүүхдийн биеийн онцлог дархлааны тогтолцоо насанд хүрэгчдийнхээс сул байдагтай холбоотой бие махбодийн хоцрогдол үүсэх, анхаарал сулрах, сэтгэн бодох чадвар буурах, аливаа халдварт өвчнийг хоёрдогчоор хүндрүүлэх сөрөг үр дагавар үзүүлдэг.
ДЭМБ-ийн хамгийн сүүлийн 2018 оны эх сурвалжаар
Гадаад орчны агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг өвчин тус бүрээр задалж үзвэл:
•    40% – зүрхний цусан хангамжын эмгэг
•    40% – тархины харвалт
•    11% – уушгины архаг бөглөрөлт өвчин 
•    6% -   уушгины хавдар
•    3% –  хүүхдийн амьсгалын доод замын цочмог халдвар 

Дотоод орчны агаарын бохирдлын шалтгаант нас баралтыг өвчин тус бүрээр задалж үзвэл:
•    27%  уушгины хатгаа 
•    18% - тархины харвалт 
•    27% - зүрхний цусан хангамжын эмгэг
•    20% - уушгины архаг бөглөрөлт өвчин
•    12% - хүүхдийн амьсгалын доод замын цочмог халдвар 
•    8% - Уушгины хавдар тус тус хувийг зонхилон эзэлж байна. 

- Утааны хор уршгийн талаар иргэдэд тодорхой мэдээллийг өгөөч?

-Утаа нь бодисын дутуу шатсан хэсгээс гарах нарийн ширхэгийн агуулсан хийн төлөвт байх  орчинг хэлэх бөгөөд агаар мандлын шинж чанарыг өөрчилж агаарын бохирдлыг үүсгэж байдаг. Агаарын бохирдлыг PM2.5-10 хүртэлх хэмжээ бүхий нарийн ширхэглэгт тоосонцор, хийн хүчлийн үлдэгдэлүүд болох хүхэр, азот, нүүрстөрөгчийн давхар исэл, хүнд металл голлон бүрдүүлж сөрөг нөлөө үзүүлсээр байна. Дэлхийн хүн амын 91 хувь буюу 10 хүн тутмын 9 нь ДЭМБ-ын тогтоосон цэвэр агаарын шалгуурыг хангахгүй удирдамжын хязгаарыг давсан агаарын бохирдолтой агаараар амьсгалж байгаа нь хөгжиж буй бага, дунд орлоготой орнуудын хүн амд илүү тохиолдож байна. Жил бүр хүрээлэн буй гадаад орчны  агаарын бохирдлоос болж 4.2 сая хүн нас бардаг бол дотоод буюу ахуйн түлшний утаанд өртсөний улмаас жил бүр 3.8 сая хүн нас бардаг. Энэ нь дэлхийн нас баралтын 7.7% -ийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр нарийн ширхэглэгт тооссонцор 1 метр куб эзэлхүүнтэй агаарт 24 цагт  25 мкг хүртэл хэмжээтэй байхыг хүлцэх хэмжээ гэж тодорхойлсон байдаг бол Монгол улсын агаарын чанарын MNS 4585:2007 стандартад 50 мкг/м3 хүртэл хэмжээтэй байхыг хүлцэх хэмжээ гэж үзэж байна. Улаанбаатрын оршин суугчид дунджаар Монголын стандартын хүлцэх хэмжээнээс 10 дахин их хэмжээтэй нарийн ширхэглэгт тоосонцроор амьсгалж байгаа нь сэтгэл зүй эрүүл мэндэд эргэшгүй эмгэгийг үүсгэх гол хүчин зүйл болоод байна.

-Харшилтай иргэдийн хувьд утаатай эдгээр өдрүүдэд юун дээр анхаарах ёстой вэ?

-Харшилтай хүмүүсийн хувьд улирлын шинж  чанараас үл хамаарч агаарын бохирдолын нөлөөнд илүү мэдрэг сэдрээх гол хүчин зүйл болдог. Аливаа архаг өвчин сэдрэх, шинэ өвчлөлийн үед  урьдчилан сэргийлэлт хамгийн чухал. Иргэд маань ялангуяа харшилтай, архаг суурь эмгэгтэй  хүмүүст  ойн түймрийн утааны нөлөөнөөс хамгаалах хамгийн энгийн үр дүнтэй арга бол PM2.5 болон түүнээс бага хэмжээтэй нарийн ширхэглэгт тоосонцрийг шүүх чадвартай зориулалттай шүүлтүүртэй  амны хаалтыг гадагш гаргахдаа зүүж хэвших,  бага насны хүүхдүүдийг шаардлагагүй бол гадагш гаргахгүй байх, зайлшгүй шалтгаанаар гаргахаар бол тэвэрч явах, өдөрт гадаад орчинд алхах, гүйх, дугуй унах болон ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх, дотоод орчинд гэртээ болон ажлын байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийх, нарийн ширхэглэгт тоосыг шүүх хүчин чадалтай агаар шүүгчийг хэрэглэх аргууд байна.

-Жилийн 4 – 8 сар бол харшлын ид үе гэж нэрлэгддэг. Эдгээр өдрүүдэд иргэд юун дээр анхаарах ёстой вэ?

-Хувь хүн ямар төрлийн зүйлд  мэдрэг байдлаас шалтгаалаад илрэх шинж тэмдэг, зовуурь үргэлжилэх хугацаа ялгаатай байдаг. Энэ саруудад ургамал цэцэглэж тоосжих үед ургамлын болон тоосонцрын харшил  сэдрэх хүчин зүйл болдог. Харшлын сорил тавиулах, антибиотокийг сорил тавиулсанаар өөрт мэдрэг харшилах шалтгаанаа мэдэж авснаар тухайн сэдрээх хүчин зүйлд өртөхгүй байх урьдчилан сэргийлэлтийг хийх чухал . Жилдээ нэг удаа улирлын томуугийн вакцинд хамрагдаж байх нь харшил төдийгүй бусад уушгины эмгэгийн сэдрэл,  даамжирч болох хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой байдаг. Гэсэн хэдий ч вакцины эсрэг заалттай танилцсаны дүнд хийлгэх нь зүйтэй. 

-Намрын өдрүүдэд  харшлын суурин дээр амьсгалын замын өвчнүүдээс ямар эмгэг илүүтэй  сэдэрдэг вэ ?

-Сэрүүний улирал эхлэхэд гэр ахуйн хүрээнд ил гал болон энгийн шүүлтүүргүй зууханд газрын тосноос гаралтай нүүрстөрөгч бүхий шатаихай бодис, биомасс буюу мод, амьтны хатсан ялгадас аргал, хомоол, хог хаягдал болон нүүрсийг ашиглах байдал нэмэгдсэнтэй холбоотой дотоод орчны болон гадаад орчны агаарын бохирдолын түвшин нэмэгдсэнээр  гадаад болон дотоод шалтгаантай  астма өвчний, уушгины архаг бөглөрөлт өвчин илүүтэй сэдрэх, нян гийн вирусын шалтгаантай уушгины хатгаа хоёрдогчоор хүндэрч  эмнэлэгт хандах тохиолдол ихсэж, нас баралтын түвшин нэмэгддэг. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
629693
10 эможи

Та
2021-08-11 14:56
Нээрээ л хоолой хорсоод зүрх өвдөж бна.
keyboard_arrow_up