УГТЭ: Тоног төхөөрөмжийн хангамж сайжирснаар мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдал сайжирсан
Бид Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулж байгаа билээ. Энэ удаад бид мэс заслын багийн алтан хамтрагч гэж хэлж болох Мэдээгүйжүүлэг мэс засал, эрчимт эмчилгээний тасгийг танилцуулж байна.
УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг мэс заслын, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч О.Ундармаа
УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэх мэс заслын нэгтдсэн тасаг нь анх 2001 онд зургаан эмч, зургаан сувилагчтай байгуулагдсанаас хойш 20 гаруй жилийн түүхтэй ийм тасаг юм. Өнөөдрийн байдлаар манай тасагт 16 эмч, 16 сувилагч ажиллаж, мэдээгүйжүүлэгийн тусламж үйлчилгээг зүрхний мэс засал, мэдрэлийн мэс засал, ерөнхий мэс засал, урологийн мэс засал, чих хамар хоолойн мэс засал, нүдний мэс засал, судсан доторх мэс заслаас гадна амбулаторийн унтлагын тусламж үйлчилгээг хавсарч гүйцэтгэж байна. Мөн манай мэдээгүйжүүлгийн мэс заслын тасаг нь мэс заслын үед мэдээгүйжүүлэг өгөхөөс гадна эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ, хагалгааны дараах эрчимт эмчилгээ, сэрээх өрөөний үйл ажиллагаа, амбулаторын үеийн унтуулахын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Манай эмнэлэгт өдөрт дунджаар 40 гаруй мэс засал ордог. Мэс засал нь цар хүрээнээс хамаараад 6-8 цаг үргэлжлэх нь ч бий. Сүүлийн жилүүдэд мэдээгүйжүүлгийн хяналтын мониторууд , норкозын аппратны тоо, тоног төхөөрөмж сайжирснаар бидний мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдал сайжирсан. Энэ байдалтай холбоотой мэдээгүйжүүлгийн тоо ч нэмэгдсэн. Ер нь жил ирэх тусам мэс заслын тоо 100-200-аар нэмэгдэж байгаа. 2020 онд 5000 гаруй мэс засал хийгдсэн бол энэ байдал цаашдаа бол 5 дахин өсөх хандлага харагдаж байгаа.
Мэдээгүйжүүлэхийн нэгдсэн тасаг маань резидет, сувилахуйн төрөлжсөн нарийн мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг явуулж боловсон хүчнээр хангаж ажилдаг.
Түүнээс гадна манай тасаг маань гадаадын олон улс оронтой хамтарч ажиллаж байгаа үүнд бол БНСУ, Япон, БНХАУ, Тайвань гэх мэт маш олон улс оронтой хамтарч ажиллаж байгаа. Гуравдугаар эмнэлэг маань ковидтой эмчлүүлэгчийн 100 нь ор дэлгэнэ эмчлүүлж байгаатайгаар холбоотойгоор мэдээгүйжүүлгийн эмч болон сувилагч резидент эмч нар сэхээн амьдруулах тусламж үйлчилгээ болон ковидтой өвчтөнгүүдийн тасагт хуваарилагдана ажиллаж байна.
УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Ч. Отгондаваа
Мэдээгүйжүүлгийн эмч бид ямар нэгэн мэс засал төлөвлөгдсөн үед өвчтөнд мэс заслын өмнөх үзлэгийг заавал хийдэг. Энэ үзлэгийн гол зорилго нь тухайн хүний биеийн байдлаас хамаарч тухайн өвчтөнд ямар мэдээгүйжүүлэхийн аргийг сонгох вэ гээд нэгдүгээрт тодорхойлно. Хоёрдугаарт энэ хүнд мөн ямар мэс засал хийх, энэ үеэд хэр хэмжээний мэдээгүйжүүлэг өгөхийг шийдэх, гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх биеийн шинжилгээг хамруулсан байдаг. Хагалгааны өмнөх үзлэгт хэд хэдэн зүйл багтдаг.
- Хүний биеийн байдлыг үнэлэх
- Тухайн хүний асуумжийг тодруулах буюу өмнө нь ямар нэгэн хууч өвчинөөр өвчилж байсан эсэх, мэдээгүйжүүлэх авч байсан уу эмийн харшил байдаг уу , хорт зуршил байгаа юу суурь өвчинүүдээ хэрхэн эмчилдэг ямар эм тариа хэрэглэдэг гэх мэт маш нарийн асуугаад одоо тухайн мэдээгүйжүүлэх хийх явцад энэ хүнд хагалгааны ямар эрсдэл гарах вэ гэдгийг тодорхойлно
- Лабораторийн багажийн үнэлэлт дүгнэлт өгч мэс засал хийхийн өмнө бэлтгэл эмчилгээ байна уу хүний биеийн байдлыг тогтворжуулах шаардлага байна уу гэдгийг үнэлж дүгнэх ач холбогдолтой байгаа.
- Хийх мэдээгүйжүүлэхээ өвчтөнтэйгээ тохиролцож тайлбарлаж сонголт хийж, мэдээгүйжүүлэхийн аргаа өөрт нь тайлбарлаж өөрөө ухаангүй бол ар гэртэй нь ярилцаж хүндээ баримтжуулж, ЭМС-ийн тушаалаар мэдээгүйжүүлэхийн хуудсаа бөглөж баримтжуулж түүний дараа мэс заслын багтаагаа хамтарч төлөвлөгөө гаргадаг.
УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч Э. Туул
Манай тасгийн эмч нар мэс засалд орсон өвчтөнөө үргэлжлүүлэн мэс заслын дараах эрчимт эмчилгээний өрөөнд мэс заслын цар хүрээ өвчтөний биеийн байдлыг харгалзан үзээд эрчимт эмчилгээг хүүхэд болон насанд хүрэгчдэд үзүүлдэг болно.
УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч Г. Ундармаа
Мэдээгүйжүүлэхийн эмч мэс заслын үед өвчтөний амь нас амин чухал эрхтэний үйл ажиллагааг тогтвортой байлгаж, мэс засал хийх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Тийм учраас хавсарсан эмгэгтэй өвчтөнгүүдийг бид амбулаторын нөхцөлд үзэж, шинжилгээнүүдэд үнэлэлт дүгнэлт өгөөд ямар төрлийн мэдээгүйжүүлэх өгөхөө тайлбарлаж, эрсдэл болон хүндэрлээ хэлээд мөн тухайн өвчтөн мэдээгүйжүүлэгт ирэхдээ өөрийн болон бие сэтгэл зүйгээ хэрхэн яаж бэлдэх вэ гээд гарын авлага тараадаг. Мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээгээ бас амбулаторын нөхцөлд хүүхэд болон насанд хүрэгчдэд эмчилгээ оношилгооны тайвшралт хийгддэг. Нийт 3 төрлийн мэдээгүйжүүлэх байдаг. Үүнд:
- Ерөнхий унтуулга
- Судас унтуулга
- Хэсэгчилсэн мэдээгүйжүүлэх ийм 3 төрөл байдаг
Эдгээрээс тухайн өвчтөнд ямар цар хүрээтэй ажилбар хийгдэхээс хамаараад мэдээгүйжүүлэхийн төрлөө сонгодог.
УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч А. Баярмаа
Миний хувьд мэдээгүйжүүлгийн чиглэлийн ахлах эмч, энэ байгууллагад ажиллаад 16 жил болж байна. Манайх ерөнхий мэс засал, урологи, чих хамар хоолойн мэс заслын төлөвлөгөөт мэс заслын дараа сэрээх өрөөнд үйл ажиллагаа явуулдаг. Мэргэжлийн хоёр сувилагчтай. Сэрээх өрөөнд өвчтөнийхөө ор болгон дээр хяналтын монетор , амьсгалын аппарат бусад тоног төхөөрөмж бүрэн тоноглогдсон. Сэрээх өрөөгөөр өдөрт дунджаар төлөвлөгөөт мэс заслын 15-20 хүн сэрээд биеийн байдал хэвийн болсон тохиолдолд тасагт нь хүлээлгэж өгдөг. Сэрээх өрөөнд байх хугацаанд өвчтөнийхөө амин чухал үзүүлэлтийг хоёрос доошгүй цаг хугацаанд хянана.
УГТЭ-ийн Мэдээгүйжүүлэг , эрчимт эмчилгээний ахлах сувилагч А. Соёл-эрдэнэ
Мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний сувилхуун тусламжыг үзүүлж байгаа манай хамт олон 16 сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажилдаг. Мэдээгүйжүүлэхийн сувилахуун тусламжийг мэс заслын долоон чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн бид нар амбулаторын нөхцөлд унтуулгатай дурангийн үйл ажиллагаанд оролцдог. Мөн дүрс оношилгооны хэсэгт компьютер энэ чиглэлээр унтуулах шаардлагатай насанд хүрэгчдэд хүүхдэд мэдээгүйжүүлэхийн тусламж бол үзүүлдэг. 16 сувилагчаас таван сувилагч нь тэргүүлэх зэрэгтэй, гурван ахлах зэрэгтэй сувилагч ажилладаг бөгөөд боловсон хүчин харьцангуй залуужсан. Боловсорлын хувьд бол сувилахуун ухааны магистр сувилагч хоёр, бакалавр 13, дипломын 1 зэрэгтэй сувилагч ажилладаг. Мэдээгүйжүүлэх сувилахуун мэргэжил олгох сургалтыг манай эмнэлэг нь улсын хэмжээнд мөн хариуцаж ажилладаг.
Мэдээгүйжүүлэх тусламж унтуулах шаардлагатай мэс ажилбарт орохын өмнө анхаарах зүйл нь заавал мэдээгүйжүүлэхийн эмчид үзүүлж, харшилдаг зүйл болон эмийн бодис бусад зүйл тэрийгээ заавал мэдээллэх ёстой. Хувийн бэлтгэлээ сайтар хангаж, хумсны будгаа арилгах , хиймэл шүд, өөрт байгаа зүүлт хэрэгсэл тэдгээрийгээ авах , тэгээд хагалгааны өмнөх өдөр хувийн бэлтгэл буюу клизм тавих шаардлагатай бол бүгдийн хийсэн байх шаардлагатай. Манай эмнэлгийн хувьд улсын хэмжээнд хүүхдэд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Энэ тохиолдолд хүүхдүүдэд мэдээгүйжүүлэх өгөхийн өмнө эцэг эх асран хамгаалагч хүүхдүүдийнхаа мэдээлэлийг болон нөгөө хүүхэд дээрээ юу бэлдэх анхаарах ёстойг эмч сувилагчтай маш сайн ойр байж хүүхдийн бэлтгэлийг хангах ёстой.