ЭМЯ: 0-11 НАСНЫХАН коронавирусийн халдвараар ӨВЧЛӨХ НЬ ИХ байна

2021 оны 8 сарын 10

Arslan.mn

Коронавируст халдварын улмаас өнөөдрийн байдлаар 1,631 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар өнөөдрийн мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яам хэллээ.

Өнгөрсөн хугацаанд нийт 37 мянга гаруй хүүхэд өвчилсөн бөгөөд эдгээр хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл

  • 23.1% нь 0-4 насныхан
  • 43.5% нь 5-11 насныхан
  • 23.8% нь 12-15 насныхан
  • 9.5% нь 16-17 насныхан байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Өөрөөр хэлбэл вакцин хамрагдаагүй насны бүлгийнхэн буюу 0-11 насны хүүхдүүд халдвар авах эрсдэл их байна. Энэ насны хүүхдийн өвчлөлийн 66.6 хувийг эзэлж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629647
0 эможи

keyboard_arrow_up