Нийслэлд 319, Баян-Өлгий аймагт 247 коронавирусийн халдвар бүртгэгдэж нийт таван хүн нас баржээ
2021 оны 8 сарын 09
Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 1,071 тохиолдол шинээр батлагдаж, таван хүн амиа алджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,
- 319 нь нийслэл хотод,
- 752 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Түүнчлэн 1,811 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл
- Хөнгөн – 5,355
- Хүндэвтэр- 3,052
- Хүнд – 764
- Маш хүнд - 191 хүн байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
629605
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс