Хүүхэддээ хэт өндөр шаардлага тавих нь хүүхэд айдас түгшүүрт автах шалтгаан болдог

2021 оны 8 сарын 09

Arslan.mn

Томчууд бид ч яахав гадуур гараад хэн нэгэнтэй харилцаад бас болоогүй ээ цагийг үр дүнтэй өнгөрөөж, стрессээ тайлчихдаг. Тэгтэл хүүхдүүд энэ тал дээр маш хэцүү байдалтай байгааг хэн бүхэн мэднэ.

Аав ээжүүд хүүхдээ хориод, өвчин зовлонгоос хол байлгаж байна гэж санаж байгаа болов ч өөрсдөө гадуур яваад, орой гэртээ харьж байгаагаа нэг л анзаарахгүй байх шиг.

Хүүхдээ стресстэй байгааг мэдээд байгаа боловч ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь нууц биш юм. Мэдээж хүүхэдтэй ойр дотно ажилладаг аав ээжүүд олон бий.

Хүүхэд стресстэй байхдаа харилцах дургүй, шинийг мэдэх хүсэлгүй, сурах мэдэх сонирхолгүй, нэг л гунигтай байгааг та бүхэн анзаарч байгаа биз ээ. Нөгөөтэйгүүр хүүхэд хичээл хийхээс залхаж байна. Ер нь хөл хорионы үеийн стресс, уур бухимдал нь бидний хүүхдийн ирээдүйд маш том гай, түйтгэрийг авчирах нь дамжиггүй. Учир нь хүүхдэд нийгмийн харилцаа маш том суурийг тавьдаг. Хүүхдэд найз нөхөдтэй байх, ярилцах, сэтгэлээ нээх, өөрийгөө ойлгуулах, мэдрэх, хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ өндөр байдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдэд аав ээжээс илүү найз нөхөд маш чухал байдаг.

Хөл хорионы үед аав ээжүүд, өвөө эмээ, асран хамгаалагч нар нь хүүхдэд санал нэгтэйгээр хандах, харилцах, асрах, ярилцах, хүлээн зөвшөөрөх, тэднийг дэмжих, найз шиг нь байх, цаг гаргах, тоглох зэрэг нь хүүхдийн ирээдүйд тулгарах тэр л сөрөг олон зүйлээс сэргийлэх боломжтой.

Мөн зарим аав ээжүүд өөрсдөө сэтгэл зүйн асуудалтай байгаа нь хүүхдэд үнэхээр бэрхшээлтэй байна. Хэтэрхий ууртай харилцах, шаардлага өндөр тавих, үүрэг хариуцлагыг хэтэрхий хүлээлгэх, нөгөө талдаа хэтэрхий анхаарахгүй байх, үл тоох, хайхрахгүй байх, чи хүүхэд би том гэдэг хандлагаар тушаах, захирах зэрэг юм. Ийм харилцаа хандлага нь хүүхдэд айдас түгшүүр үүсгэх, нийгмийн харилцаанаас зугтаах, үргэлж бусдын ард нуугдах эрсдэлтэй.

Аав ээж хэтэрхий ууртай байх нь хүүхдийг маш түрэмгий, өөртөө итгэлгүй, түгшүүртэй, айдастай, болгодог. Сртессын үед тархины ялгарах кортизол нь хүүхдийн тархины хөгжлийг удаашруулах ба эсийг гэмдээдэг. Мөн энэ нь тархины урд хэсгийг хатингаршуулдаг. Тэгэхээр хүүхдийн стресс маш аюултай. Сайн хөгжөөгүй байгаа тархины элементүүдийн ялгарах хэмжээг бууруулахаас гадна тархи гэмтэж, бүтцийг өөрчлөлтөнд оруулна.

  • Аав ээж өөрийн уур бухимдлаа тайлах
  • Хүүхдэдээ уураа гаргахгүй байх
  • Өөрийгөө жолоодох
  • Бусдыг байгаагаар нь хүлээх
  • Өөрийн хүлээлтээ багасгах
  • Өөрийгөө анзаарах
  • Асуудлаа бусдад нялзахгүй байх
  • Хүүхдэд санаа нийлэх
  • Хүүхдээ анзаарах, ажиглах
  • Хүүхэдтэйгээ тоглох
  • Хайртайгаа мэдрүүлэх
  • Түүнийг байгаагаар хүлээн зөвшөөрөх
  • Цаг гаргах
  • Хэтэрхий их шаардлага тавихгүй байх
  • Орон зай өгөх
  • Бүтээлч байна
  • Түүнд туслах
  • Ярилцах
  • Урам дэмжлэг өгөх
  • Найз шиг байх
  • Хамтдаа ямар нэг зүйл хийх

Хүүхэд нэг бүр өөр өөрийн онцлогтой байдаг тул аав ээжүүд тохирсон аргыг хэрэглэхийн тулд сайн судлах, анзаарах, дэмжих юм.

 

Эх сурвалж: Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629595
1 эможи

keyboard_arrow_up