Нийслэлд 478, орон нутагт 985 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, зургаан хүн нас баржээ
2021 оны 8 сарын 08
Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 1,463 тохиолдол шинээр батлагдсан байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,
- 478 нь нийслэл хотод,
- 985 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Түүнчлэн 2,269 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл
- Хөнгөн – 5,243
- Хүндэвтэр- 2,503
- Хүнд – 838
- Маш хүнд - 180 хүн байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629573
0 эможи
иргэд олон түмэн,
2021-08-08 14:19
Өвчний голомтыг нийслэлээс гаргаж хөдөө орон нутагт шилжүүлэх төр засгийн бодлого амжилттай хэрэгжиж байгаа юм байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс