Найм дахь удаагийн татан авалтаар 155 мянган тун Файзер вакцин ирлээ

2021 оны 8 сарын 06

Arslan.mn

Файзер вакцины найм дахь ээлжийн 155,610 тунг өнөөдөр хүлээн авлаа. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер вакцины 705,510 тунг хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь хуваарийн дагуу ирнэ. 

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629519
0 эможи

үнэн
2021-08-07 05:55
"Файзер" вакцин тарийд эхэлсэн чинь Коронагийн халдвар багасаад явчих юм, тохиолдол уу, ЗГ-н аз уу.юу болоод явчихав аа
keyboard_arrow_up