ЭМДЕГ аймаг, сумдуудтай хамтран ажиллаж ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ өгч байна
ЭМДЕГ-ын орон нутгийн нэгжүүд ойрын өдрүүдэд аймаг, сумынхаа анхан шатны эмнэлгүүдэд ажиллаж, ЭМД-ын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа ажил, даатгалын хүртээмж, хэрэгжилтийн талаар дэмжлэгт хяналт хийж байна.
Энэ сарын 28,29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн ЭМД-ын хэлтсээс тус аймгийн “Шимбилэг”, “Энхийн хүслэн”, “Өнө-орших” өрхийн эрүүл мэндийн төвд, эмнэлгүүдтэй байгуулсан гэрээний хэрэгжилт, (КОВИД-19) цар тахлын санхүүжилтын зарцуулалт, бусад даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа үйлчилгээний хэрэгжилтэд хяналт хийн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
"Эрүүл мэндийн даатгалыг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд эмч эмнэлгийн ажилтнуудын үүрэг хамгийн чухал байдаг. Даатгалын үр шимийг иргэдэд хүргэж байгаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, сувилагч нартаа баярлалаа." хэмээн ЭМДЕГ хэлжээ.