Манай улсад ковид-19-ийн улмаас нас барсан хүний тоо 800-г ДАВЛАА
2021 оны 7 сарын 29
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны зургаан хүн нас баржээ. Ингэснээр манай улсад ковид-19-ийн шалтгаант нас баралтын нийт тоо 802 болов.
Өнгөрсөн хоногт халдварын 1231 /Улаанбаатарт 496, орон нутагт 734/ тохиолдол илэрч, Монгол Улсад бүртгэсэн халдварын тоо 161575 боллоо.
Биеийн байдал нь хүнд 928, нэн хүнд 181 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629258
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс