ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 511, орон нутагт 732 хүнээс халдвар илэрч, долоон хүн эндлээ
2021 оны 7 сарын 28
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1,243 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдээллээ.
Шинээр батлагдсан тохиолдлуудын:
- 511 нь Улаанбаатар хотод
- 732 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 160,344 болж байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 гаруй насны долоон хүн нас барсан байна. Ингэснээр халдвараас шалтгаалсан нас баралт 796 болов.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629218
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс