Сүүлийн 24 цагт 1,513 хүнээс халдвар илэрч, 7 хүн нас баржээ
2021 оны 7 сарын 25
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,513 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 156,737 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 501 нь нийслэл хотод,
- 1,012 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 21-80 насны долоон хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар коронавируст өвчний хүндрэлээр эндсэн хүний тоо 774 болоод байна.
Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье..
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
629115
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс