ЗӨВЛӨГӨӨ: Шумууланд хазуулсан үед ямар арга хэмжээ авах вэ?

2021 оны 7 сарын 23

Arslan.mn

Хээр хөдөө салхинд гарч амарч тухлах гэхээр амгалан тайван байдал алдагдуулж, тэгтлээ өвдөхгүй ч загтнах гэдэг тааламжгүй зовиурыг үүсгэгч шавьж бол шумуул юм. Ингээд шумууланд нэгэнт хазуулсан тохиолдолд загатнах гэдэг тааламжгүй мэдрэмжээс хурдан салж, сэтгэл амрахад туслах энгийн боловч үр дүнтэй аргуудаас хүргэж байна.

  • Хэрвээ шумуул хазсан газар хүчтэй загатнавал хумсаараа хамаагүй маажиж болохгүй. Учир нь халдвар орж болзошгүй.
  • Нэг аяга буцалсан бүлээн усанд нэг цайны халбага сода хийж сайтар уусгаад, шумуул хазсан газраа шавш.
  • Хүйтэн усанд норгосон цэвэрхэн даавуу эсвэл үнэртэй ус, этилийн спиртийг бага зэргийн хөвөнд шингээгээд өвчтэй байгаа газраа тавь.
  • Шумуул хазсан газар ногоорсон эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ олон хоног ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэж улмаар үрэвссэн байвал харшлын эмчид хандах шаардлагатай.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
629034
2 эможи

keyboard_arrow_up