“Сүрьеэ-КОВИД-19“ халдварын илрүүлэг үзлэг Багахангай дүүрэгт үргэлжилж байна

2021 оны 7 сарын 22

Arslan.mn

Глобал сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд сүрьеэгээр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг коронавируст халдварын үзлэг шинжилгээтэй хамтруулан хийх "Сүрьеэ-КОВИД-19" халдварын илрүүлэг үзлэгийг зургадугаар сард Баянзүрх дүүргээс эхлүүлсэн билээ. 

Тэгвэл өчигдөр /2021.07.22/-оос Багахангай дүүрэгт "Сүрьеэ-Ковид 19" идэвхтэй илрүүлгийн үзлэгийг эхүүлсэн байна. 

Энэ үеэр тус дүүргийн Засаг даргын орлогч С.Болормаа энэхүү үзлэгт ихээхэн ач холбогдол өгч байгааг дурдан, үзлэгт хамрагдах ажилтнууддаа илрүүлэг үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Үзлэгийн бэлтгэлийг хангах, зорилтот байгууллагуудын судалгааг гарган, үзлэгт хамруулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй байгууллагуудад талархал илэрхийллээ. 

Дашрамд дурдахад, Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд хийгдэж буй тус илрүүлэг үзлэгийг эрүүл мэндийн болон төрийн бус байгууллагууд хамтран улсын хэмжээнд зохион байгуулах бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 10 аймгийн нийт 130 гаруй мянган иргэнийг хамруулах юм.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629008
0 эможи

сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up