Сүүлийн 24 цагт 1,171 тохиолдол бүртгэгдэж, 6 хүн нас барлаа

2021 оны 7 сарын 19

Arslan.mn

Сүүлийн 24 цагт 1171 хүнд коронавирус илэрлээ. Тодруулбал,

  • нийслэлд 544,
  • орон нутагт 627 хүн халдвар авсан нь шинээр бүртгэгджээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 148424 боллоо.

Хоногт 3489 хүн эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагт 41-80 насны зургаан хүн коронавирусийн халдвараар эндэж, нийт нас баралт 740 боллоо. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Эмнэлэгт 10013 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 5897, хүндэвтэр 3016, хүнд 892, маш хүнд 208 хүн байна. Гэртээ хөнгөн хэлбэрээр 15175  хүн гэртээ өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628938
0 эможи

keyboard_arrow_up