УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очироор ахлуулсан баг “УЛААН БҮС“-д ажиллаж, эмч ажилтнуудынхаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэв
УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, Уушги судлалын тасгийн их эмч Д.Мөнх-Эрдэнэ, тархвар судлаач эмч Ж.Танан-Эрдэнэ, Э.Аюуш нарын хамт ээлжит удаагаа ковидын эрчимт эмчилгээний тасаг болон тусгаарлан эмчлэх (U1,2,3) тасгуудад ажиллаа.
Энэ хугацаанд U1,2,3 тасгуудад хэвтэн эмчлүүлж буй 101 эмчлүүлэгчдийн оношилгоо эмчилгээний байдалтай нэг бүрчлэн танилцаж хүндрэх магадлалтай болон хүнд, маш хүнд хүмүүсийн эмчилгээний менежментийн талаар газар дээр нь багаар хэлэлцэн шийдвэрлэв.
U1,2,3 тасгуудад ажиллаж буй эмч, ажилтнуудын санал сэтгэгдлийг сонсч нэн шаардлагатай шийдвэрлэх асуудлыг газар дээр нь хэлэлцэн ажил хариуцсан холбогдох албан тушаалтныг үүрэгжүүлж, эргэн мэдээллэхийг даалгав.
Ажлын хэсэг U1 тасагт ажиллаж байх хугацаанд цахилгааны тасалдал үүссэн боловч тус эмнэлэг цахилгааны нөөц эх үүсвэр болох дизель генератортай тул цахилгааны саатал гаралгүйгээр 1-2 секундийн дотор нөөц эх үүсвэрт холбогдсоноор эрчим хүчний саатал доголдолгүй ажиллах боломжтойг газар дээр нь биечлэн мэдэрч харсныг онцолж байна.
U1,2,3 тасагт эмчлүүлж буй нийт эмчлүүлэгчид тус эмнэлгийн тусламж үйлчилгээнд туйлын сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байна.
О.Мөнхбат эмчтэй U1 тасаг, Ц.Наранцацрал эмчтэй U2 тасаг, П.Бурмаа эмчтэй U3 тасгийн эмч мэргэжилтний багууд хариуцлагатай сайн ажиллаж байгаад эмнэлгийн захиргаа хамт олны талархал дэвшүүлж эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.