Дөрөв дэх ээлжийн 30,420 тун Pfizer вакцин Монгол Улсад буулаа

2021 оны 7 сарын 08

Arslan.mn

Pfizer/Comirnaty/ вакцины дөрөв дэх ээлжийн 30,420 тун вакцин МИАТ ТӨХК-ийн нислэгээр өчигдөр орой Монгол Улсад буулаа. 

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2.5 сая Pfizer/Comirnaty/ вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна.

Өмнө нь

  • Зургаадугаар сарын 16-нд 84,240 тун
  • Зургаадугаар сарын 23-нд 85,410 тун 
  • Зургаадугаар сарын 30-нд 85,410 тун вакциныг тус бүр хүлээн авсан.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна гэж НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628660
0 эможи

keyboard_arrow_up