“Спутник V”-ийг хүүхдүүдэд хийхээр судалж эхэллээ

2021 оны 7 сарын 07

Arslan.mn

Москва хотын нэг эмнэлэгт  COVID-19-өөс “Спутник V” урьдчилан сэргийлэх тариаг өсвөр насны хүүхдүүдэд хийж болох талаар судалгааг эхэлсэн гэж  нийгмийн асуудал хариуцсан, хотын захиргааны дэд ерөнхийлөгч Анастасия Ракова мэдээлжээ.

Тэрээр “Гамалея төвтэй хамтарч  12-17 насны хүүхдүүдэд  энэ урьдчилан сэргийлэх тариаг хийж болох талаар эмнэлзүйн судалгааг эхэлсэн. Мөн заавал өгөх ёстой PCR шинжилгээг багтаасан эхний сайн дурынхны эмнэлгийн үзлэгийг эхэлсэн” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Түүнээс гадна судалгаанд оролцогчид 18-аас дээш насны хүмүүст хэрэглэх тусгай зөвшөөрөлтэй урьдчилан сэргийлэх тариаг хийлгэнэ.Гэхдээ бага тунтай байх юм байна.  Энэ  жилийн турш үргэлжлэх судалгаа, туршилтыг  Москва хотын хүүхдийн хоёр эмнэлэгт  хийх аж. 

Тэрээр “Эхний болон хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийг өгөх эхний гурав хоногт  туршилтанд хамрагдсан  хүүхдүүдийг  нэг өрөөнд тусгаарлана.  Мөн урьдчилан сэргийлэх тариа хийхээс өмнө дахин үзлэгт оруулахаас гадна хяналтандаа байлгана. Дараа нь тэд сорил өгөхийн тулд эмнэлэг руу олон удаа очих хэрэгтэй.  Түүнээс гадна гар утасны апплейкшнээр, эмч нартай утсаар яриулах замаар  тэдний эрүүл мэндийг ажиглана” гэв.

Гэхдээ судалгаанд өмнө нь цар тахлын халдвар авч байгаагүй. Урьдчилан сэргийлэх тариа тариулахыг нь хориглосон, сөрөг нөлөөтэй хүүхдүүдийг оруулахгүй. Мөн хүүхдийн олон поликлиникт  есдүгээр сар хүртэл  үргэлжлэх 250 сайн дурынхан оролцох судалгааны III шатыг хийх юм байна.

Анастасия Ракова “ Судалгаа туршилтын үр дүнгээс хамаарч шинэ төрлийн цар тахалтай тэмцэх урьдчилан сэргийлэх тарианы хөтөлбөрт өсвөр насны хүүхдүүдийг оролцуулж болох талаар шийдвэрээ гаргана” гэж ярьжээ.

 

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628628
0 эможи

keyboard_arrow_up