BBC: Монгол улс ихэнх хүнээ дархлаажуулсан ч халдварын тохиолдлоороо ТЭРГҮҮЛЖ байна

2021 оны 7 сарын 06

Arslan.mn

Өнөөдөр "BBC" агентлагийн сайт дээр Азийн орнуудад Ковид-19 халдварын тархалт өндөр байгаа талаарх мэдээлэл гарчээ.

Уг нийтлэлд манай улсыг онцолсон байх бөгөөд хүн амынхаа 50 гаруй хувийг дархлаажуулсан ч халдварын тохиолдлоороо Азид тэргүүлж буй талаар дурджээ.

Тодруулбал, “Монгол улс нийт хүн амынхаа 50 гаруй хувийн вакцинжуулсан бөгөөд тэдний ихэнх нь БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакциныг хийлгэжээ. Тус улсын Засгийн газраас “Ковидгүй зун” уриалгыг гаргаад, вакцинжуулалтаа идэвхжүүлсэн байна. Гэхдээ халдварын тохиолдол болон нас баралт өндөр байгаа юм” гэж мэдээлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
628623
4 эможи

Үнэн
2021-07-07 00:09
Хятад вакцин бол худлаа шүү. Тайвань улс хятадаас вакцин авахгүй гээд америк вакцин хэрэглэж байгаа. Манай авилгач улс төрчид, сайдууд хятадаас вакцин авч ард түмэндээ тариад өөрсдөө файзер, астра зенека тариулж байгаа.
keyboard_arrow_up