УГТЭ-ийн удирдлагууд эмч, ажилчдынхаа цалинг 10-20 хувиар НЭМЭХЭЭР болсноо мэдэгджээ

2021 оны 7 сарын 06

Arslan.mn

Өчигдөр буюу долдугаар сарын 5-нд эрүүл мэндийн салбарын эрүүл мэндийн салбарын ажилчдын төлөөлөл Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Тодруулбал, тэд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж буй юм.

Тэгвэл  Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тушаал гаргаж, нийт ажилчдынхаа цалинг долдугаар сарын 1-нээс эхлэн 20 хувиар нэмэгдүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл мөн Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очирын зүгээс долдугаар сарын 1-нээс эхлэн улаан бүсийн ажилчдын илүү цагийг гурав дахин нэмж, олгох болон нийт ажилчдынхаа цалинг 10-20 хувиар нэмэх шийдвэр гаргажээ. 

Мөн улаан бүст ажиллаж байгаа эмч, ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. 

Дээрээс нь улирал тутам олгодог үр дүнгийн урамшууллыг бүрэн олгох ажлыг сайдаас өгсөн чиглэлийн дагуу эхлүүлсэн гэдгээ Ц.Төмөр-Очир дарга мэдэгджээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628620
6 эможи

Зочин
2021-07-07 16:11
даргад бялдагддаг гарууд 20% мөрөөрөө нь 10%
Зочин
2021-07-07 10:04
Эмнэлгийн дарга нар нэмэх юм бол хүн болгон эрх тэгш нэмүүлэхгүй шдээ.тийм болхоор массаар нь л нэмсэн нь дээр гэж бодхын.төсөв хүрэхгүй гээд амралтын мөнгөө ч өгөхгүй амралтыг нь өгөхгүй хэцүү бна шүү
Зочин
2021-07-07 07:25
Ингээд нэмээд байгаа ч дээ
Зочин
2021-07-07 03:39
Ингээд эмнэлэг эмнэлэг дотроо шийдээд явчих асуудал юм бишү.Оюунчимэг гишүүн энийг хэлээд байгаан бишүү.Эмч,ажилчдынхаа цалинг энэ дарга шиг л НЭМЭЭД өгёих хэрэгтэй шүү.Эмнэлгийн дарга нараа .
зочин
2021-07-07 02:09
Төмөр Очир захирал цаг үедээ тааруулж мэдрэмжтэй шинэлэг санаачлагатай ажилладаг сайн дарга шүү
УГТЭ
Ц.Төмөр-Очир

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up