Засгийн газар шаардлагыг хүлээн авахгүй бол эмч нар улс даяар АЖИЛ ХАЯЛТ зарлахаа мэдэгдлээ

2021 оны 7 сарын 06

Arslan.mn

Төв талбайд жагсаж буй эмч нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэд нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж долдугаар сарын 2-ноос эхлэн Төв талбайд жагсаж буй юм.

Эмч, ажилтнуудын төлөөллийн зүгээс шаардлагад хариу өгөхгүй тохиолдолд тэмцлийн дараагийн шат руу шилжиж, ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Тэд:

  • Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэх,
  • Эмч, ажилтнуудыг эрүүл мэнд, амь нас, эрсдэлийн даатгалд хамруулах,
  • Монголын эрүүл мэндийн салбарынхан бүхэлдээ улаан бүсэд ажиллаж буй тул улаан, ногоон бүс гэж ялгаварлахгүй байх зэрэг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг мэдэгдсэн юм.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа "Бид найман хоног төв талбай дээр суулт хийж байхад хэн ч ирсэнгүй. Өвчтөнөө эмчилж байсан 32-хон настай эмч өнөөдөр сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа. Өнөөдрийн байдлаар 3,000 гаруй эрүүл мэндийн ажилтан халдвар авсан. Тиймээс Засгийн газар хуулиа биелүүлтэл, шаардлагынхаа хариуг автал бид эндээс явахгүй гэдгээ хатуу хэлье.

Улаан бүсэд ажиллаж байгаа ажилтнуудад урамшуулал олгоно хэмээн мэдээлээд байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар улаан бүсгүй эмнэлэг гэж байхгүй болсон. Тиймээс нийт эрүүл мэндийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэхийг шаардаж байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
628614
9 эможи

Oyunchimeg
2021-07-11 21:13
Zarim neg humuus arai yumaa.Ta nar ingej ajillahgui shuudee.Emch narin tsaling nemeh ni zov.Hariutslaga aldval huuliin daguu arga hemjee av!
Oyunchimeg
2021-07-11 21:13
Zarim neg humuus arai yumaa.Ta nar ingej ajillahgui shuudee.Emch narin tsaling nemeh ni zov.Hariutslaga aldval huuliin daguu arga hemjee av!
Зочин
2021-07-11 21:07
Больмоор юмаа. Эмч нар ажилаа олигтой хийдэг биш. Яасан гэж цалингаа голоод байнаа. Чадахгүй бол боль л доо. Цаагуур чинь ажилгүй зөндөө эмч нар байгаа шүү
Балдан
2021-07-11 01:27
Одоо тахал далимдуулж цалингаа нэмнэ гэнэ. Ийм арчаагүй. Эмч цагдаа болон бусад Төрийнхөн бүгд адил түвшинд цалин авч байгаа. Тахалын үед төсвийн цалин 1-төгрөг ч хасагдаагүй. Харин тэдний цалинг төлдөг хувийн хэвшил 1 төгрөгний орлогогүй боллоо. Одоо ганц цалин нэмэх гарц бий Доллар ханш өсгөх. ЦАЛИН БҮҮ НЭМЭЭСЭЙ билээ. Хөгийн амиа бодсон ЦАГААН ХАЛАХДТАЙ ЧӨТГӨРҮҮД.
Baldan
2021-07-11 01:24
Монгол ЭМЧ нар ийм л байдаг. Мөншө цагаан нүд улаан. Эмч сувилагч Танилгүй бол хэвтэх эмнэлэг олдохгүй. Үзүүлэх гэж цаг олдохгүй хувийн эмнэлэг санал болгоно очихоор завгүй эмч тэнд сууж байна. За үзүүлнэ бөөн төлбөр, эм бичиж өгнө үнэтэй гэж тамтаггүй тэгээд хэлсэн газраас нь л авна.
bayraa
2021-07-10 11:57
Yurun bugdeerei emch bolchvol yaadii
bayraa
2021-07-10 11:56
yg iim hetsuu uyd engej shahaand oruulj bgaad tsalin mungu yirdag hogiin humuus yumaa
боогии
2021-07-09 00:30
тэгэлдээ харий оронд очиорой, эргүү юм яридаг дагзнууд вэ. төсөөлөөд боддоо. Хэдхэн төграгний цалинтай айлийн зарцаас дор зүтгэж байгаа улс за
Түвшин
2021-07-06 19:06
Хүнд нөхцөл ажиллаж бгааг ойлгоно тангараг өргөсөн хүмүүс биз дээ мөнгө хараад сурчихсан хүмүүсдээ хөөрхий
emchiin orontsog
2021-07-06 17:02
Mongonii booluud boldogson bol bugdiig ni ajlaas ni halaad ajilgui horiond orj amidralaaa yay gej naigaa humuusiig orond ni ajilluulah yumsan bayarlaad noir hoolgui ajillana daa
keyboard_arrow_up