ЭМД-ын лавлах утсанд 15 цагийн байдлаар 275 иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авчээ

2021 оны 7 сарын 02

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ иргэд даатгуулагчдадаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс "Хэрэглэгчтэй харилцах төв"- тэй болж 1800-1363 лавлах утсаар мэдээлэл хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа.

Өнөөдөр 15 цагийн байдлаар тус дугаарт 275 дуудлага ирж тухай бүрт нь хариултыг шуурхай өгөхөөс гадна 12 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Нийт дуудлагын ихэнх хувийг ЭМД-ын шимтгэл төлөлт, иргэний овог, нэр зөрсөн болон бүртгэлтэй холбоотой асуултууд эзэлж байна.

Хэрэглэгчтэй харилцах төвийн таван оператор зэрэг иргэд, даатгуулагчдад зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа бөгөөд та шугам чөлөөгүй үед лавлах утсанд холбогдсон тохиолдолд цахим системд бүртгэгддэг учир операторууд эргэн холбогдож хэрэгтэй мэдээллийг тань шуурхай өгч ажиллаж байгаа.

Та ажлын өдрүүдэд ЭМД-ын 1800-1363 утсанд холбогдон өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ шуурхай аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628501
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up