ЭМЧ НАР: Эрүүл мэндийн ажилчид нэг удаагийн тэтгэлэг хүсээгүй. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлмээр байна

2021 оны 7 сарын 02

Arslan.mn

Төв талбайд наадам зохион зохион байгуулахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг хийхийг шаардаж буй морьтой иргэдийн жагсаал болж буй. Үүн дээр цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд Төв талбайд суулт зарлав.

Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний холбооны дарга Х.Ариунаа: Монголын Эрүүл мэндийн салбарын 56,000 эмч, эмнэлгийн ажилчдыг төлөөлөн бид энд сууж байна.

Бид ХНХ-ын сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд болон Засгийн газарт эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдөр нэг ч байгууллагаас эргэж хариу өгөөгүй. Тиймээс бид шаардлагынхаа хариуг нэхэж байгаа юм.

Цар тахлыг дарах гэж эмч, эмнэлгийн ажилчид хоёр жил гаруй амралт, баяр ёслолыг мэдрэхгүйгээр сөхөртлөө ажиллаж буй. Төр засгийн бодлого шийдвэрийг хуулийн дагуу биелүүлсээр ирсэн ч өвчлөл ихсэхийн хэрээр үнэхээр туйлдаж байна.

Түүнчлэн  эрүүл мэндийн салбарын ажилчдын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй. Гэтэл коронавирусээр өвчлөөд эмээ ч авч чадахгүй байдалд хүрлээ. Бид нэг удаагийн тэтгэлэг хүсээгүй бөгөөд өөрсдийн хийж буй ажил, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг л хүсэж байна. Бид өмнө нь ч иргэдийнхээ амь насыг хамгаалахын төлөө зүтгэсээр ирсэн. Цаашид ч бүхий л хүч чадлаа дайчлан ажиллана гэдгээ хэлье” гэлээ.

Arslan.mn

Тэдний зүгээс зөвхөн улаан бүсэд ажилладаг гэлтгүй бүх эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэм. Эмч, ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Хамгийн хүнд ачааг үүрч буй салбарынхны цалинг ялгаварлалгүйгээр нэмэгдүүлж, төсөвт тусгаж өгөхийг шаардаж байгаа юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628491
9 эможи

Зочин
2021-07-05 13:46
Эрүүл мэндийн салбарын цалинг энэ хүнд хэцүү үед нь хоёр дахин нэмээд өгөх хэрэгтэй. Улаан ногоон гэж ялгахгүйгээр адилхан цалин нэмэх нь зөв. Өрхийн эмнэлэгийн эмч сувилагч, ажилчид үнэхээр их ачаалалтай ажиллаж байна. Хагас бүтэн сайнгүй ажиллаж байхад цалин хөлс хангалтгүй авч байгаа нь шударга бус байна.
Баярсайхан
2021-07-04 16:24
Хоншоортойхон нэмчээж уул уурхай баялаг хаачив
Мөнхдөл
2021-07-04 07:14
Emch suwilagchdiin tsaling 2 dahin nemehgvi gehed ydaj bolomj harjgaad nemeldee odoo vyiin baidaliig harahad covid-19 haldwariig emch suwilagch aas oor hen emchleh ym covid 19 oos salgaj angjiruulj emchilj bga hvmvvs bol ted.
Tanar Estoi Mundag Shuu !!! !!! !!! Bayrlalaa Ene Hezuu Tsagt Ajilaj baigaa shuu de !!! COVID-19 !!! PANDEMIC !!! !!! !!!
2021-07-04 00:46
Ene Hezuu Yued Mundag Tsag Nargui 14 - honog Noir Hoolgui Ajilaj Baigaa shuu de !!! !!! Tanar Estoi Mundag shuu !!! !!! !!! Bayrlalaa !!! !!! !!! Dahin dahin Bayrlalaa !!! !!! !!! Buh Niit Emlegiin ajiltan bolon Emch Suvlagch Nartaa Bayrlalaa !!! Bayrlalaa !!!
Зочин
2021-07-04 00:37
Emch Suvlagch emlegiin ajiltn Tanar daa Bayrlalaa !!! !!! !!! Tanar Estoi Mundag shuu !!! !!! !!! Tanar daa Bayrlalaa !!! !!! !!!
ц
2021-07-02 19:11
цалингаа иимл үеииг даьимдуулж нэмүүлэхэн гэж ойлгов малуудааа
keyboard_arrow_up