ОБЕГ “Гэрэгэ систем” ашигласан төлбөрөө ГУРВАН САР төлөөгүй тул өнөөдрөөс АЖИЛЛАХГҮЙ болсныг мэдэгдлээ

2021 оны 7 сарын 01

Arslan.mn

Eruul.gerege.mn системээр дамжуулж иргэд шинжилгээ өгөх цаг авах болон шинжилгээний хариугаа хүлээн авдаг. Гэвч тус системийг ашигласан төлбөрийг сүүлийн гурван сарын турш төлөөгүй учир өнөөдрөөс /2021.07.01/ зогсоож буйгаа мэдэгдсэн байна.

Eruul.gerege.mn систем ажиллахгүй болсны улмаас PCR шинжилгээг зогсоожээ

Arslan.mn

Тодруулбал, тэд "Бид “ЭрүүлМН” системийг хэвийн, тасралтгүй ажлуулахын тулд серверийн хүчин чадлаа нэмэгдүүлж, операторуудын тоог 2 дахин нэмэгдүүлж, системийн хэрэглэгчид болох эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан гарын авлага хийх, сургалт зохион байгуулж, эмнэлгийн байгууллагын хүсэлтийн дагуу системээ сайжруулж, Нэмэлт функцуудыг хөгжүүлж, компанийхаа ихэнхи санхүү болон хүний нөөцөө шавхан ажилласаар ирсэн.

Гэвч 4, 5 дугаар сарын төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул Гэрэгэ системс ХХК-ийн оффисын түрээсийн өр, ажилчдад олгох цалингийн өр, нийгмийн даатгалын шимтгэл, татварын өр их хэмжээгээр хуримтлагдаж санхүүгийн маш хүнд байдалд орсон байна.

Тиймээс 2021 оны 7 сарын 1-ны 00.00 цагт “ЭрүүлМН” системийн бүх функцийг зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
628462
4 эможи

Зочин
2021-07-02 09:05
иймэрхүү байгаа юм даа. Яагаад гэвэл энэ үйлчилгээнээс эрх дархтнуудад олдох ашиг байхгүй байсан нь тодорхой. Хэзээч зөв юмыг дэмждэггүй төртэй…
Зочин
2021-07-02 07:01
Төлбөрийг нь өгөөч ажилчид нь ар гэр нь гээд асуудал бна шүү дээ
Төр тэр их мөнгөөрөө бизнесийг хохиролгүй болгоочээ
2021-07-02 00:06
Төлөөчээ..өчнөөн мөнгө байгаа шүү дээ
keyboard_arrow_up