Сүүлийн 24 цагт 2,485 тохиолдол бүртгэгдэж, 15 хүн нас барлаа
2021 оны 7 сарын 01
Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууллаа.
Сүүлийн 24 цагт 8000 орчим шинжилгээнээс 2485 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 117.963 болж байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 1,437 нь Улаанбаатар хотод
- 1,048 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 91,308 тохиолдол, орон нутагт 25,833 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 41-80 гаруй насны 15 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт 4-15 хоног хэвтэн эмчлүүлж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
5
1
628455
7 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс