Жирэмсний 35 долоо хоногтойгоос өмнө вакцин хийлгэхийг зөвлөж байна

2021 оны 6 сарын 29

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр НҮБ-ын хүн амын сангийн мэргэжилтэн жирэмсэн эмэгтэйчүүдэд ковидын вакцин хийх хэрэгтэй эсэх талаар мэдээлэл өглөө.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд коронавирусний эсрэг вакцин хийх ёстой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Жирэмсэн эмэгтэйчүүд ковидоор өвчилвөл хүндрэх, зулбах, жирэмсний үеийн хүндрэлүүд бий болох зэрэг олон эрсдэл байгаа юм. 

Жирэмсэн байх нь вакцин хийхэд эсрэг заалт биш бөгөөд суурь өвчин, бусад эсрэг заалт байхгүй бол жирэмсэн эмэгтэйд вакцин хийнэ.

Синофарм, Файзер зэрэг вакциныг жирэмсэн эмэгтэйчүүд хийлгэж болох бол Астра Зенека вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөхгүй гэв. 

Жирэмсний 14-34 долоо хоногийн дотор вакцинд хамрагдах бөгөөд энэ хугацаандаа амжиж хамрагдаагүй бол төрсний дараа 42 хоноод вакцинд хамрагдаж болно. 

Хөхүүл ээжүүд вакцинд хамрагдахад эсрэг заалт байхгүй бөгөөд вакцинд хамрагдсаныхаа дараа хүүхдээ хөхүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй аж.

Манай улсад жирэмсэн эмэгтэйчүүдэд Файзер вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628348
0 эможи

keyboard_arrow_up