Улсын хэмжээнд иргэдийн 53.1 вакцины II тунг хийлгээд байна

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 1950 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ. Үүнээс нийслэлд 158  хүн, орон нутагт  1792 хүн вакцинд хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн иргэдийн  983,168 нь эхний тунг, 868 439 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 973 250 хүн, хоёрдугаар тунг 857 900 хүн тариулжээ.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 956 403 хүн, хоёрдугаар тунгаар 1 726 339 хүнийг дархлаажуулаад байгаа юм. Энэ нь нийт хүн амын 53.1 хувийг эзэлж байна.

Өнөөдрөөс “Файзер”-ын вакцинаар сайн дурын үндсэн дээр 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь харьяа дүүргийнхээ "Файзер"-ын вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628305
0 эможи

keyboard_arrow_up