ЭМЯ: Жирэмсэн эхчүүд халдвар авах тоо нэмэгдэж, хүндрэх, ЭНДЭХ ЭРСДЭЛ өндөр байна
Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцууулж байна. Энэ үеэр жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тоо нэмэгдэж, хүндрэх, эндэх эрсдэл өндөр байгаа тул халдвар авахаас сэргийлэх арга замыг мэргэжлийн эмч зөвлөж байна.
Олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй. Хэдийгээр жирэмсэн эх гэртээ байгаа ч хамт амьдардаг гэр бүлийнхэн нь гадуур явж халдвар тээгээд ирж байна.
Жирэмсэн эхчүүд ковид-19-ийн халдвар авсан бол заавал эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх шаардлагатай. Гэртээ дур мэдэн эмчилгээ хийж болохгүй.
Жирэмсний 36-гаас дотогш долоо хоногтой жирэмсэн эхчүүдэд Файзер вакцин хийж байна
Мөн иргэдийн амны хаалт зүүх, гар угаах чанар муудсан, зай барих зөвлөмж мөрдөхгүй байгаагаас коронавирусийн халдварын тоо буурахгүй буй юм.