ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 9555 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1311 дуудлага бүртгэгджээ
2021 оны 6 сарын 28
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2021 оны зургадугаар сарын сарын 21-ээс зургадугаар сарын 27-ны өдрүүдэд нийт 9555 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ - 1002
- Цахилгаан засвар үйлчилгээ - 1073
- Ус алдсан - 1311
- Халаалт - 0
- Хэрэглээний халуун усны - 379
- Хэрэглээний хүйтэн усны - 149
- Ариутгах татуурга - 554
- Мэдээлэл өгсөн – 4864
- Харъяа бус -81
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628284
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс