Нас барсан 2 сартай хүүхдээс бусад гэр бүлийн 5 ХҮН ХАЛДВАР авчээ

2021 оны 6 сарын 28

Arslan.mn

Нийслэлийн эрүүл мэндийн газраас хоёр сартай хүүхэд нас барсан талаар мэдээлэл хийлээ.

2021 оны 6-р сарын 27-ны өдрийн Эрүүл мэндийн яамны мэдээлэлд хоёр сартай хүүхэд Ковид-19 халдвараар нас барсан талаар мэдээлсэн. Цахим орчинд тухай хүүхдийн ээж халдвар авсан бөгөөд хоёр сартай хүүхдийн шинжилгээний хариу сөрөг гарсан тул эмнэлэгт хамт хэвтүүлээгүй хүүхдийг хянаж, зөвлөгөө өгөөгүй гэсэн мэдээлэл гараад байсан.

Энэ талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр "  2021 оны 6-р сарын 25-ны өглөө харамсалтай тохиолдол болсон. 4-р сарын 19-ний өдөр төрсөн хүүхэд нас барлаа. Ээж нь төрөх үедээ эхэс ховхролтой байсан тул яаралтай кесарова хагалгаанд орж, дутуу төрсөн. Тухайн эмэгтэйн дөрөв дэх хүүхэд байсан. Ам бүр 6. Өрхийн тэргүүн ВероСелл вакцины эхний тунг 4-р сарын 25, хоёр дахь тунг 5-р сарын 24-нд хийлгэсэн. Бусад хүмүүс нь вакцин хийлгээгүй байсан.

6-р сарын 25-ны өглөө хоёр сартай хүүхэд гэртээ нас барсан. Тухайн өдрийн 06:25 минутад хүүхэд амьсгалахгүй байна гэсэн дуудлагын дагуу 7 минутад очиж үзэхэд хүүхдийн амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, биед ил харагдах сорвигүй байсныг түргэн тусламжийн эмчийн тодорхойлолтод бичсэн байна. 

Тухайн өдрийн 03:00 цагийн үед аав нь хүүхдээ угжсан бөгөөд 06:25 цагт өрхийн эмчдээ "Манай хүүхэд амьсгалахгүй, хөдлөхгүй болчихлоо" гэсэн дуудлагыг өгч, өрхийн эмч дүүргийн тандалтын багт мэдээлэл өгч 07:09 цагт өрхийн эмч нар очиход түргэн тусламжийн эмч хүүхэд хөшилтийн байдалтай 2-3 цаг болсон байна гэсэн мэдээллийг өгсөн" гэсэн юм.

Нас барсан хүүхдийн ээж 6-р сарын 17-ны өдөр шинэ коронавирусийн халдвар авсан бөгөөд тухайн үед гэр бүлийн 6 хүнээс хоёр сартай хүүхдээс бусдынх нь шинжилгээний хариу эерэг гарсан байна.

6-р сарын 21-ний өдөр тухайн нярайд давтан шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Хүүхдийн ээжийн бие 6-р сарын 22-ны өдөр халуурах, амьсгаадах шинж тэмдэг илэрч, илт муудсан тул эмнэлэгт хүргэхээр болсон байна.

Дүүргийн тандалтын баг Ачтан эмнэлэгт хүргэж өгөхөөр болсон бөгөөд хөхүүл хүүхэд авахгүй хэмээн буцаасан байна. Тэгээд эхнэрийг нь хэвтүүл гэсний дагуу тухайн эмэгтэйг Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628283
0 эможи

keyboard_arrow_up