Улаанбаатарт 1,227, орон нутагт 1,134 хүн халдвар авчээ
2021 оны 6 сарын 26
Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,748 шинжилгээ хийх явцад 2,362 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 107,262 болж байна. 2,362 тохиолдлын нэг нь эрүүл мэндийн ажилтан байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарын 208 хүн халдвар авлаа.
Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,
- 1,227 нь Улаанбаатар хотод
- 1,134 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 1,172 хүн эдгэрлээ. Нийт эдгэрэлтийн тоо 68,751.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 34-93 насны 12 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628262
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс