Сүүлийн 24 цагт 30-39 насны гурван ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ халдварын улмаас нас баржээ

2021 оны 6 сарын 24

Arslan.mn

ЭМЯ сүүлийн 24 цагт 2366 хүнээс COVID-19 халдвар илэрч, 13 хүн эндсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл нас барсан 13 хүний гурав нь 30-39 насны жирэмсэн эмэгтэй байжээ.

Талийгаачид халдвар авч 6-12 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.

 Халдвар авсан иргэдийг насны байдлаар нь ангилбал:

  • 0-4 насны 134
  • 5-9 насны 177
  • 10-14 насны 190
  • 15-17 насны 104
  • 18-24 насны 209
  • 25-29 насны 237
  • 30-34 насны 346
  • 35-39 насны 238
  • 40-44 насны 168
  • 45-49 насны 144
  • 50-54 насны 134
  • 55-59 насны 107
  • 60-64 насны 65
  • 65-69 насны 43
  • 70-74 насны 36
  • 75-79 насны 15
  • 80-84 насны 15
  • 85-аас дээш насны 4 хүн халдвар авчээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын 605 нь буюу 25,5 хувь нь 0-17 насны хүүхэд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
3
angry an post
628193
5 эможи

Зочин
2021-06-24 19:41
Жирэмсэн эмэгтэйчүүдийг сайн эмчилээд эрүүл саруул эсэн мэнд амаржуулах нь эмч эмчлэгч эмч нарын үүрэг вм биш үү
keyboard_arrow_up