Вакцины үр дүн гарч, Улаанбаатарт халдварын тоо буурч эхэллээ

2021 оны 6 сарын 24

Коронавирусын эсрэг вакцин тариулаагүй 300 гаруй мянган хүнийг “Вероселл”, “АстраЗенека”, “Пфайзер” гэх гурван төрлийн вакцинаас өөрт тохирохыг нь тариулахыг ЭМЯ “урьсан” байна.

Энэхүү 300 гаруй мянган хүн 18-аас дээш настай. Гэхдээ архаг суурь өвчин, биеийн байдлын бусад шалтгаанаас улбаалан коронавирусын вакцин огт тариулаагүй гэдгийг ЭМЯ-ныхан онцолж байна.

Учир нь коронавирусын хүндрэлээр амиа алдаж буй хүмүүсийн 95 хувь нь вакцин огт тариулаагүй. Мөн халдварт өртөгсдийн 85-99 хувь нь вакцин тариулаагүй, эсвэл нэг тун тариулсан гэх “тоо” байна.

Харин коронавирусын эсрэг вакцин хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндрэх, амь насаа алдах аюул багасч буй ажээ.

Коронавирусын эсрэг вакцины нөлөө өндөр байгааг олон улсын судалгаануудаас нотолж байна. Олон улсад 75-95 хувь, Монгол Улсад 85-95 хувийн нөлөө үзүүлж байгааг ЭМЯ-наас мэдээлж байна.

Одоогоор манай улсад коронавирусын эсрэг вакцины 3.6 сая тун тариад байна.  Үүнээс хоёр дахь тунг хийлгэсэн буюу “бүрэн тунтай” 14 буюу түүнээс дээш хоног болсон 1.4 сая хүн байгаа юм.

Тэгвэл коронавирусын эсрэг бүрэн вакцинтай хүмүүс өвчлөлийн нэг хувь, эмнэлгийн хүндэвтэр  ангиллын 1.9 хувь, маш хүнд ангиллын 0.3 хувийг эзэлж байна. Вакцинаар нь авч үзвэл, “Вероселл” вакцин хийлгэсэн хүмүүсийн 0.51 хувь, “АстраЗенека”-ийнх 1,05 хувь, “Пфайзер”-ынх 0.52 хувь, “Спутник”-ийнх 1,2 хувь нь халдвар авчээ. Ингээхээр коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан хүмүүсийн 1.01 хувь нь халдвар авсан тоо гарч байгаа юм.

Коронавирусын эсрэг вакцинжуулалт Улаанбаатар хотод хангалттай явагдсан. Нийслэлийн иргэд нэгдүгээр тунд 100 хувь, хоёр дахь тундаа 90 орчим хувьтай хамрагдсан. Тиймээс коронавирусын халдварын тархалт, эрсдэлийн сүүлийн дөрвөн өдөрт Улаанбаатар хотод халдвар буурчээ.

Тухайлбал, мэдээллээс харахад Улаанбаатар хотод өчигдөр буюу 2021 оны зургадугаар сарын 23-ны мэдээллээр 2213 хүнээс халдвар илэрсэн. Үүний 1179 нь Улаанбаатар хотод,1024 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Уржигдар буюу 2-ны мэдээллээр 2231 хүнээс халдвар илэрсний 1289 нь Улаанбаатар хотод, 934 нь орон нутагт байв. Мөн 21-ний мэдээллээр халдварын 2268 тохиолдол шинээр бүртгэгдсэний 1404 нь нийслэлд, 864 хөдөө орон нутгаас илэрчээ. 2021 оны зургадугаар сарын 20-ны мэдээлэлд 2400 тохиолдол зарлсан. Үүний 1557 нь Улбаанатар хотоос, 843 нь орон нутгаас илэрсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, энэ сарын 20-23-ныг хүртэлх сүүлийн дөрөв хоногт Улаанбаатар хотод 1557, 1404, 1289, 1179 халдвар бүртгэгдсэн.

Харин өмнөх өдрүүдэд нь илүү илэрч, тэр нь бараг тогтвортой гэж болохоор байв. Тухайлбал, энэ сарын 19-нд 2635 халдварын тохиолдол илэрсний 1877 нь, 18-нд  2746 илэрсний 1876 нь, 17-нд 2642 илэрсний 1733 нь, 16-нд 2395 илэрсний 1750 нь  Улаанбаатар хотынх байжээ.

Харин орон нутагт вакцинжуулалт харьцангуй бага байсан учраас халдварын тоо одоохондоо буурахгүй байгаа тухай мэргэжлийн багийнхан мэдээлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.24 ПҮРЭВ № 126 (6603)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628148
0 эможи

Zochin
2021-06-26 14:31
ЭMЯ-ны 11 цагийн мэдээ чинь нийгэмд бухимдал уусгэж, олон хуний дархлааг унагаах шалтгаан болж байгаад дугнэлт хийх хэрэгтэй. Шинжилгээгээ унэгуй болго, нийгэмд бодьтой юм хий, 11 цагийн мэдээгээр хэдэн тоо уншдаг л боллоо шуу дэ, та бухэн. Шал дэмий орж ирсэн хандив тусламжийг урж, зарсан. Шилэн дансны хууль танай яаманд уйлчилдэггуй л юм шиг ээ
Зочин
2021-06-24 20:28
barag bugd covid tussan yum chini buuralgui yah weee
Tuvden
2021-06-24 13:47
https://news.yahoo.com/relied-chinese-vaccines-now-theyre-182246542.html?.tsrc=daily_mail
Зочин
2021-06-24 12:43
bitii ingej tarhi ugaa.odoo iim ugeee boli
Ерөөлт
2021-06-24 11:55
За шаалдаа орон нутагт чинь вакцинжуулалт сайн байгаа ш дээ
keyboard_arrow_up