САЙН МЭДЭЭ: Баян-Өлгий аймагт ГУРВАН ИХЭР мэндэлжээ

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ.

Тодруулбал, аймгийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт Цэнгэл сумын харьяат 31 настай Х.А-ыг 6-р сарын 23-ний өдөр Төрөх тасгийн эрхлэгч Б.Жаксилих, эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Жанибек, Мэдээгүйжүүлэгийн эмч Маруа, Нярайн эмч Айбану, Эх баригч Айгерим, Нярай сувилагч нар Күлпаран, Алтынгүл, Мэдээгүйжүүлэгийн сувилагч Агерке, Хагалгааны сувилагч Лена, Хагалгааны асрагч Бахытгүл бүрэлдэхүүнтэй баг хамт олон кесар хагалгаагаар гурван ихэр хүүхдийг амжилттай төрүүлсэн байна.

Х.А нь хоёр дахь төрөлтөөрөө 3 ихэр хүүхэдтэй болсон ба ихрүүд 2000-2300 кг жинтэй 2 хүү 1 охин төрсөн эх хүүхдийн биеийн байдал сайн байна гэнэ.

Бяцхан үрсдээ эрүүл энхийг хүсэе!

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
19
haha an post
wow an post
5
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
628134
40 эможи

Зочин
2021-06-23 20:38
Az jargal hvsii
keyboard_arrow_up