“Вакцин хийлгээгүй иргэд Vero Cell, AstraZeneca, Pfizer вакцинуудаас сонгож хийлгэх боломжтой“

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Вакцин хийлгэх нь халдвар авах эрсдэлээс хамгаална. Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндрэх, амь насаа алдах аюулыг багасгана.

Вакцины нөлөө өндөр байгааг эрүүл мэндийн ажилтнууд хэлж байгаа. Олон улсын судалгаануудаас харахад ковид-19-ийн вакцины нөлөө 75-95 хувь, Монгол Улсад 85-95 хувийн нөлөө үзүүлж байна. Манай улсад халдварын улмаас нас барсан хүмүүсийн 95 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна.

Одоогоор 18-аас дээш насны 300 гаруй мянган хүн вакцин тариулаагүй үлдсэн байна. Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн. Ямар нэг шалтгааны улмаас вакцин тариулаагүй иргэд дархлаажуулалтын цэгт очиж, эмчид үзүүлэн

Вероселл, Астразенека, Комирнэти буюу Файзер гэх гурван төрлийн вакцинаас өөрт тохирохыг нь тариулах боломжтой болсон.

Архаг суурь өвчин, биеийн байдлын шалтгаанаас улбаалан вакцин огт тариулаагүй хүмүүс дээр дурдсан гурван төрлийн вакцинаас сонгож хийлгэж болно” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628118
0 эможи

keyboard_arrow_up