XӨСҮТ-ийн “Вакцин био бэлдмэлийн төв“-ийн өргөтгөлийн шав тавих ёслолын арга хэмжээ боллоо

2021 оны 5 сарын 05

Эрүүл мэндийн яам, Дэлхийн банкны 26,9 сая ам долларын санхүүжилтээр “Монгол КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийг 2020 оны 04 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Уг төслийн хэрэгжүүлэлтийн хүрээнд Монгол улсын Засгийн Газрын тавьсан хүсэлтийн дагуу 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилт Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөр батагдсан.

Нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд хүн амынхаа 60-с доошгүй хувийг вакцинд хамруулах Засгийн газрын бодлого төлөвлөгөөг дэмжин, КОВИД-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, иргэдийг хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлнэ.  Дархлаажуулалт хийх үндэсний нөөц, чадавхыг нэн яаралтай өргөжүүлэх шаардлага үүсч байгаа тул хүйтэн хэлхээ, вакцины тээвэрлэлт, логистикийн шийдлүүдийг сайжруулах, үндэсний болон орон нутгийн түвшинд дархлаажуулалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулах, олон нийтийн мэдээллийн кампанит ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг сургах зэрэг вакциныг хүргэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цогц дэмжлэг үзүүлнэ. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүд нь Хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн бодлого баримталдаг.

Иймд хүрээлэн буй орчинд ээлтэй уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөхөөргүй 2,864 ам долларын ХӨСҮТ-ийн Вакцин био бэлдмэлийн төв агуулахад өргөтгөл хийх гэрээт ажил Дэлхийн банкны “Монгол улсын КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтээр хийгдэх юм.

НҮБ-ийн Хүүхдийн сан уг гэрээт ажлыг хэрэгжүүлэхээр ЭМЯ-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Дэлхийн банк тус барилгын төслийг санхүүжүүлэхээс гадна, агуулахад шаардлагатай эрчим хүчний хэмнэлттэй бүх төрлийн хөргөгч, гүн хөлдөөгч бүхий хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжүүдийг худалдан авалт болон Ковакс хөтөлбөрийн хүрээнд түгээгдэж буй Ковид-19 эсрэг вакцинуудыг хангамжийн ажлыг мөн санхүүжүүлж байна.

Монгол улсад үүсээд байгаа энэхүү цар тахлын хүнд үед энэхүү өргөтгөлийг ашиглалтад оруулснаар хүн амыг КОВИД-19-ийн эсрэг вакцин төдийгүй үндэсний хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааны хүйтэн хэлхээний хүчин чадлыг бэхжүүлж буй чухал үйл ажиллагаа болж байна. Иймд гүйцэтгэгч компани чанарын өндөр түвшинд, цаг үеийн онцгой нөхцөлд байдлыг ухамсарлан батлагдсан цаг хугацаандаа уг ажлыг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн Эрүүл мэндийн яамны  Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Л.Энхсайхан онцлон тэмдэглэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628087
0 эможи

keyboard_arrow_up