Эрчимт эмчилгээ, яаралтай тусламж зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын хомсдол үүсч байна гэв

2021 оны 6 сарын 22

Arslan.mn

УИХ-ын Аюулгүй байдал байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төvlnay хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Улсын хэмжээнд 27 мянган ор бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар ковидын өвчлөлд 12200 ор дэлгэж ажиллаж байна. Эрүүл мэндийн ажилчдын хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Ялангуяа эрчимт эмчилгээ нарийн мэргэжлийн эмч нарын хомсдол үүссэн. Одоогийн байдлаар резидент эмч нарыг дайчилж байгаа. Мөн төгсөх курсийн оюутнуудыг дайчилгаанд бэлдэж байна. Эрүүл мэндийн ажилчид бүх нөөц бололцоогоо дайчин ажиллаж буй. Иймээс эдгээр хүмүүсийн цалин хөлсийг нэмэгдүүлсэн" гэлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628086
0 эможи

keyboard_arrow_up