Дэлхийн банкны санхүүжилтээр ХӨСҮТ-д өндөр хүчин чадал бүхий “ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР”-ийг удахгүй хүлээлгэн өгнө

2021 оны 6 сарын 22

Arslan.mn

Дэлхийн банкны санхүүжилтээр Эрүүл мэндийн яам “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. 

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлийн үеийн харилцаа холбоог сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хүний нөөцийг хөгжүүлэх, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, урвалж, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад уг төслийн үйл ажиллагаа чиглэгдэж байгаа юм. 

Arslan.mn

Хүчилтөрөгчийн тоног төхөөрөмж нийлүүлэх 1,026 тэрбум төгрөгийн гэрээг өнгөрсөн оны 12 дугаар сард байгуулсан бөгөөд гэрээний дагуу эмнэлгийн зориулалттай хүчилтөрөгчийн хамгийн өндөр үзүүлэлт бүхий хүчилтөрөгч цэнэглэх төхөөрөмж, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ХӨСҮТ-д барьж байна.   

Тус үйлдвэр ашиглалтад орсноор цагт 40м3 хүчилтөрөгч үйлдвэрлэх бөгөөд 120 амьсгалын аппарат эсвэл 660 өвчтөн зэрэг хүчилтөрөгч хэрэглэхэд боломжтой болох юм. Үүнээс гадна өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон ковидын эмчилгээний өрөөнүүдэд хананы хүчилтөрөгчийн шугамаар нам даралтын аюулгүй, өндөр цэвэршилттэй хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэх юм. 

Мөн төслийн хүрээнд хүчилтөрөгчийн баллон цэнэглэх компрессор суурилагдаж байгаа бөгөөд тус компрессор нь өдөрт 50-70 баллон цэнэглэх давуу талтай. Одоогийн байдлаар цахилгаан болон хийн холболтууд угсрагдаж байгаа аж. 

Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтанд орсноор:  

•    Хүчилтөрөгчийн хэрэглээтэй холбоотой  зардал буурна (Сарын хэрэглээ  30 сая төгрөг байдаг)
•    Өндөр даралтын баллонтой  ажиллахгүй болсноор  осол аваар гарах эрсдэл буурна 
•    Хүчилтөрөгчийн нийлүүлэгчээс хамааралтай байх байдал явдал үгүй болж хүчилтөрөгчийн нийлүүлэлт тогтвортой болно  
•    Хүчилтөрөгчийн тасралтгүй, найдвартай, аюулгүй байдал нэмэгдэнэ.

Үүнээс гадна Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу уг төсөлд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилт авч, коронавирусийн эсрэг вакциныг хүн амд тэгш хүртээмжтэй нийлүүлэх, вакцин хадгалах, түгээх, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийн чадавхыг сайжруулахад зарцуулахаар болжээ.  
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628078
0 эможи

keyboard_arrow_up