Эмч Ө.Анхболдын гэр бүл, найзууд нь СЭМҮТ-д нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг хандивлалаа
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн коронавируст халдварын тасагт эмчлэгч эмчээр ажиллаж байгаа СЭС-ын 5-р клиникийн Ө.Анхболд эмчийн гэр бүлийнхэн болон Америк улсад байгаа найзууд нь Ковид-19-аар өвдсөн эмчлүүлэгчдэд нэн шаардлагатай буй 3 сая төгрөгний өртөг бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хоёр ширхгийг хандивлалаа.
СЭМҮТ-д байсан хоёр хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын нэг нь эвдрээд хүндрэлтэй байсан бөгөөд эмчилгээний доголдол гарах байдалтай болсон аж.
Иймд СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл өөрийн болон хамт олныхоо зүгээс санаачилга гарган ажилласан тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд эмч болон түүний найзуудад нь талархал илэрхийллээ.
Мөн тус эмнэлэгт СХД-ийн харъяат иргэн Б.Ганбат, П.Пүрэвсүрэн нарын гэр бүлээс 3 сая төгрөгний үнэ бүхий хамгаалах хэрэгсэл (нэг удаагийн амны хаалт, комбинзон, зайнаас халуун хэмжигч)-ийг хандавласан байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)