Коронавирусийн халдварын 2,400 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа
2021 оны 6 сарын 20
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.
УОк-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 2,400 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 93,557 болж байна.
2,400 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд танилцуулбал,
- 1,557 нь Улаанбаатар хотод
- 843 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт эмнэлгээс 503 хүн эдгэрэн гарсан бол 2,689 хүн гэрийн хяналтаас гарлаа.
Халдварын улмаас 11,668 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 219 хүн байна.
Гэрийн хяналтад 18,311 хүн байгаа.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас 58-93 насны 11 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. " гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
628005
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс