Сүүлийн 24 цагт 37-95 насны 11 хүн нас барлаа
2021 оны 6 сарын 17
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11540 хүнд шинжилгээ хийхэд 2642 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 85770 боллоо.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын улмаас 37-95 насны 11 хүн нас баржээ. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 400 боллоо.
Зургаадугаар сарын 17-ны байдлаар эмнэлэгт нийт 10248 хүн эмчлүүлж байгаагаас
- 189 хүний бие нэн хүнд
- 891 хүний бие хүнд
- 2830 хүний бие хүндэвтэр
- 6338 хүний бие хөнгөн байна.
Мөн хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 15,879 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
627916
3 эможи
zochin
2021-06-17 13:34
iim baixad l naadam yariad baix yumaa.tsaxim ch gex shig
zochin
2021-06-17 11:42
Хорионы дэглэмд оруулаач дийлдэхээ байлаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс