Жирэмсний 14-36 долоо хоногтоо вакцины давтан тунг хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа болно
2021 оны 6 сарын 15
Коронавируст халдварын эсрэг вакцинд өчигдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн.
Тодруулбал, Комирнэти (BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна.
Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм.
Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой.
Дархлаажуулалтыг сайн дурын үндсэн дээр хийх бөгөөд вакцинд хамрагдахыг хүсвэл http://vis.health.gov.mn.survey хаягаар нэвтэрч, цаг авч үйлчлүүлнэ.
Энэ нь жирэмсэн эхчүүдэд аль болох хүндрэл учруулахгүй үйлчлэх зорилготой юм гэж нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627817
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс