176 ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ “COVID-19“ халдвар авсан бөгөөд 12 эмэгтэйн биеийн байдал МАШ ХҮНД байна

2021 оны 6 сарын 14

Өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинд хамруулах ажлыг эхлүүлээд байна. 

Жирэмсэн эмэгтэйчүүд халдварын улмаас хүндрэх эрсдэл өндөр байгаа тул ийнхүү вакцинд хамруулах ажлыг эхлүүлж буй аж.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Эмнэлэгт 176 жирэмсэн эмэгтэй COVID-19 өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. 12 нь хүнд, нэн хүнд ангилалд эмчлэгдэж байна. Өнөөдрөөс жирэмсэн эмэгтэйчүүдийг Pfizer вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэллээ" хэмээн мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627797
0 эможи

keyboard_arrow_up