​ХӨСҮТ-өөс ХӨЛ ХОРИО ТОГТООХ эсэх асуудлаар өнөөдөр УОК-т САНАЛ хүргүүлнэ

2021 оны 6 сарын 14

Arslan.mn

Монгол Улсад коронавируст халдварын өдөрт илрэх тохиолдлын тоо огцом нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ болиод байгаа билээ. Сүүлийн өдрүүдэд манай улс нас баралт, тохиолдлын тоогоороо дэлхийд дээгүүр бичигдэж эхэлсэн. Өнөөдөр тохиодлын тоо 2200 давж, халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Үүнтэй холбогдуулж иргэдийн дунд хөл хорио тогтоох асуудал яригдаад эхэлжээ. Өнөөдөр ХӨСҮТ-өөс хөл хорио тогтоох эсэх асуудлаар УОК-т санал хүргүүлэхээр бэлтгэж байгаа аж. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар ХӨСҮТ-өөс халдварын тоо, нас баралтын тоо буурахгүй нэмэгдэж байгаатай холбогдуулж зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Бид хөл хорио тогтоох асуудлаар яг одоо зөвлөлдөж байна. Удахгүй саналаа УОК-т хүргүүлэхээр болжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт бүртгэгдсэн халдваруудын 26.3 хувь 0-17 насны хүүхэд байгаа бол 18-59 насны иргэд 66 хувийг, 60-аас дээш насныхан 7.8 хувийг эзэлж байна гэдгээ ЭМЯ-аас мэдээлэв.

Мөн халдварын энэ тоо цаашид нэмэгдэнэ хэмээн эрдэмтэд  ч үзэж байна.

Тодруулбал, УОК-ын төлөвлөлтийн багийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих NEWS.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Эмч эмнэлгийн ажилтнууд аргаа тасартал хичээж байна шүү дээ. Цаашид өдөрт бүртгэгдэх халдварын тоо бодит байдал дээрээ 2000-4000 ч хүрч магадгүй. Долоо наймдугаар сараас вакцины нөлөөгөөр халдварын тархалт буурна. Өнөөдөр халдвартай нэг хүний ард 3-4 хүн байгаа гэж бодоход 1000-2000 шинэтохиолдлын цаана 5000-6000 хүн өвдчихсөн халдвар тараагаад явж байх магадлалтай л даа. Тэгсэн ч гэсэн бид албан ёсны тоон дээр л анализ хийхээс өөр аргагүй, бодит байдал дээр эрсдэл 2-3 дахин өндөр байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627795
0 эможи

Зочин
2021-06-14 14:35
Бар, паб, караокегээ хаагаачээ.
keyboard_arrow_up