II тунгийн хугацаа нь болсон 280,000 иргэн вакцинд хамрагдаагүй байна

2021 оны 6 сарын 09

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.06.09) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.06.08, 19:00 цагийн байдлаар)

Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 27.036 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатарт хотод 7996, хөдөө орон нутагт 13587 хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалтын өссөн дүнгээр нь авч үзвэл,

Улсын хэмжээнд
 

  • 1-р тунд - 1.884.272 хүн
  • 2-р тунд - 1.596.857 хүн (77.2%)

Улаанбаатар хотод
 

  • 1-р тунд - 959.068 хүн (100%-руу дөхөж байна.)
  • 2-р тунд - 820.583 хүн (86%)

Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,
 

  • 1-р тунд - 925.204 хүн
  • 2-р тунд - 776.274 хүн (69%)

Нийслэлийн дүүргүүд дээр өнөөдрийн байдлаар 130 мянга орчим хүн хоёрдугаар тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд тэдний вакцин хийлгэх хугацаа нь болчихсон байгаа юм.

Харин аймаг, орон нутагт 150 мянга орчим хүн хоёрдугаар тунд хамрагдах шаардлагатай байна. Нэгдүгээр тун хийлгээд 21-ээс дээш хоносон иргэдийг хоёрдугаар тундаа хамрагдах хэрэгтэй.

Улсын хэмжээнд иргэдийн 77.2 хувь нь вакцинын хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627672
0 эможи

keyboard_arrow_up