Бага насны хүүхдүүдээ ковид-19-ийн халдвараас хэрхэн хамгаалах вэ?
2021 оны 6 сарын 08
Манай улсад одоогийн байдлаар коронавируст "Ковид-19" халдвараар өвчилж буй гурван хүн тутмын 1 нь хүүхэд байна. Тиймээс Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул дараах зөвлөмжийг ЭМЯ-аас өгч байна.
Үүнд:
- Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
- Айл хэсэхгүй байх
- 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
- Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
- Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
- Хүүхдийг ам дамжуулан хооллохгүй байх
- Амны хаалт зүүлгэх
- Гарыг сайтар савандаж угаах
- 1-1,5 метрийн зай барих
- Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
- Хүүхдэд А,С,Д амин дэм өгөх
- Хүүхдийг тусад нь аяга тавагтай байлгах
- Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
- Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
- Хүүхдийн тоглоомыг сод, давсны уусмалаар угааж цэвэрлэх
- Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцах.
Сайн унтаж амруулах
- 3-5 насныхан 10-13 цаг
- 6-12 насныхан 9-12 цаг
- 12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах
Зөв хооллох
- Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
- Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
- Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
- Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
- Халуун бүлээн шингэн ойр, ойрхон уулгах
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
627618
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс